Өнгөрөгч амралтын өдрүүдэд Турк Улсаас ирсэн карго ачааны хяналт шалгалтын үеэр их хэмжээний хууль бус эд зүйлс хурааж авсантай холбогдуулан Нийслэлийн ГЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Үүнд, “Гаалийн байгууллага өнгөрсөн 2021 онд гаалийн тухай хууль зөрчиж, барааны нэр төрөл, үнэ, тоо хэмжээ, ангилал зэргийг худал мэдүүлсэн нийт 933 удаагийн зөрчлийг илрүүлж, улсын төсөвт 2 тэрбум гаруй татварыг нөхөн төлүүлж, 1,6 тэрбум төгрөгийн торгууль шийтгэлийг оногдуулсан байна. Ойрын өдрүүдэд манай улс Турк улсаас эрэлт нийлүүлэлт хийсэн сайн үзүүлэлттэй байгаа хэдий ч үүнийг даган хориглосон хязгаарласан барааны хууль бус эргэлт нэмэгдэх хандлагатай байгаа. Үүнтэй холбогдуулан онцлох мэдээллийг хүргэе.
Энэ талаар ГЕГ-ын харьяа “Чингис хаан” олон улсын нисэх буудлын Гаалийн газрын дарга Г.Баасандорж хэлэхдээ, “өнгөрсөн долоо хоногт “Барааг маань нэг бүрчлэн үзэж, хайрцаг савыг нь эвдэж байна” хэмээн шууд дамжуулалтыг нэгэн эмэгтэй хийсэн. Энэ талаар товчхон мэдээлэл хүргэе. Тус эмэгтэй нь энэ гуравдугаар сарын 7-ны өдөр гаалийн газарт ачаа тээшээ мэдүүлсэн. Нийт 19.9 тонн 472 ширхэг хайрцаг ачааг мэдүүлсэн. Гаалийн байцаагч нар ачаа, тээшний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эзнийг заавал ч үгүй байлцуулж байж хяналт, шалгалтын үйл ажиллагаа явуулдаг. Мөн ачаагаа 4-5 дахин дутуу мэдээлсэн. Ачааныхаа тоо, хэмжээг худал мэдүүлсэн гэсэн үг. Гэтэл тэр эмэгтэй гаалийн байцаагчийг дуудахаар ирэхгүй, ирэхээрээ ачаа бараагаа шалгуулахгүй байсан. Тухайн иргэнд асуудлыг ойлгуулж, хэлэлцэж, өнгөрсөн баасан гарагт хяналт, шалгалтыг хийсэн. Одоогийн байдлаар тухайн иргэний 322 хайрцаг ачааг шалгаж дууссан байгаа” гэв.