Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хориг ял оноож өнгөрсөн нэгдүгээр сард хорьсон. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгаж буй.
Тэгвэл Э.Бат-Үүл нь шоронд хоригдсоноосоо хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгчээ. Тэрбээр Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа "О.Цогтгэрэлийг ингэнэ чинээ ёстой санасангүй. Х.Баттулга АН-ын даргад нэрээ дэвшүүлэх хэрэггүй. Дахиж улс төрд орж ирэх ч хэрэггүй. Нэрээ татаж ав гэж нөхөрсгөөр зөвлөж байна. Одоо бид залуучуудаа л урагшаа гаргаж, зай тавьж өгөх ёстой. Гэвч Х.Баттулга үүнийг ойлгохгүй нэрээ татахгүй бол би намын даргад нэрээ дэвшүүлнэ. Х.Баттулга МАН-ын даргын зөвлөхөө хийхэд л хангалттай. Х.Баттулгаар дамжиж В.Путиний бодлого Монголд хэрэгжинэ. Ийм зүйл хэрхэвч байж болохгүй" гэжээ.