Өнөөдөр /2022.03.14/ иргэн Д.Монголхүү МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хууль зөрчсөн, мөнгө угаасан үйлдлийн талаар баримт дэлгэж мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “МУ-ын Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой маш олон хэргүүд байгаа. Энэ хэргүүд дотор маш ноцтой хэрэг ч байгаа. Иймд бид өнөөдөр холбогдох цагдаа, АТГ, Прокурор зэрэг байгууллага руу хүсэлт өгч байна. Хэрэв бүрдүүлсэн материалын хүрээнд хяналт шалгалтыг хийхгүй бол АНУ-ын хууль хүчний байгууллага руу энэ материалыг явуулах болно. Х.Баттулга нь ОУ-ын шинж чанартай хэргүүдэд холбогдсон учир АНУ, Европын холбоо руу хандах эрх нээлттэй. Гэм буруутай эсэхийг л шийдээд өгвөл асуудал байхгүй. Энэ АН-тай холбоотой асуудал огт биш. Тусдаа зүйл” гэв.