Хөвсгөл аймгийн Ханх сумын 2 дугаар багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 354 км, сумын төвөөс баруун урд зүгт 36 км/ -т гуравдугаар сарын 14-ний өдрийн 16:14 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 16:19 цагт ШУА-ийн ООГХ-с цахим шуудангаар ирүүлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.