Удахгүй зам барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Энэ онд баригдах автозамын 22 ажлын нэг болох Дөрөвдүгээр цахилгаан станцын замыг Таван шарын замтай холбож орц, гарцыг нээх аж. Ингэснээр Сонсголон болон Энхтайваны өргөн чөлөөний ачаалал буурч, Таван шарын төмөр замын гарц орчим дахь хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар сайжирна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Мөн Гачууртын замыг Шар хадны замтай холбох аж. Нийт 4.27 км зам, 97.3м урт гүүрийн хамт шинэчилж зам барилгын ажлыг хийх аж. Ингэснээр Улиастайн замын ачаалал буурна.