Малд яваад сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулаад үр дүнд хүрээгүй тул зогсоожээ. Тодруулбал, Онцгой байдлын газарт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Нам даваа” гэдэг газар Иргэн А малд явж байгаад гуравдугаар сарын 13-ны өдрийн 11 цагийн үед сураггүй болсон гэсэн дуудлага мэдээллийг ирүүлсэн байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид гуравдугаар сарын 15-ны өдрийн 10:45 цагаас иргэн А /31 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/-г эрэн хайх ажиллагааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн “Нам даваа”, “Хоёр модны-Ам”, “Цэргийн-Ам”, “Хар хушуу”, “Гүнжийн-Ам”, “Могойт дэнж” гэдэг газруудаар 25 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоожээ.