Хөшигийн хөндийд 5000 оюутны багтаамжтай хотхон, дижитал их сургууль байгуулна

Хөшигийн хөндийд 5000 оюутны багтаамжтай хотхон, дижитал их сургууль байгуулна

Хөшигийн хөндийг чөлөөт бүс болгохоор төлөвлөн, удахгүй бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэдгийг албаныхан мэдээлж буй. Тэгвэл тус чөлөөт бүсэд 5000 оюутны багтаамж бүхий их, дээд сургуулийн хотхон, дижитал их сургуулийг байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал БСШУ-ын сайд Л.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал Тэреза Ког хүлээн авч уулзан боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.  Энэ үеэр 2022-2024 онд “Боловсролын салбарт гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх” төсөл, Хөшигийн хөндийд байгуулах Шинэ Зуун мод хотод 5000 оюутны багтаамж бүхий их, дээд сургуулийн хотхон, дижитал их сургуулийг хөгжүүлэх хоёр төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг тавьжээ.