Монголын өдөр тутмын сонинуудын холбооноос "Түгжрэлийн шийдэл" хэлэлцүүлгийг маргааш Блү скайд 10.00-13.00 цагийн хооронд зохион байгуулна.
Улаанбаатарын иргэдийн амьдралд алхам тутамд тулгарч буй автомашины түгжрэлийг хэрхэн шийдэх, ямар гарц гаргалгаа байгааг ярилцахаар Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар болон түүний багийнхныг хэлэлцүүлэгт урьжээ.
Мөн энэ асуудалд хамааралтай салбар бүрийн оролцогчид, судлаачид хүрэлцэн ирэх аж.