Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдаална

Нөөцийн махыг энэ сарын 25-наас худалдаална

Жил бүрийн хавар нөөцийн мах худалдаалж, суурин газрын иргэдийн махны хэрэгцээг хангадаг. Тэгвэл энэ жил 12.5 мянган тонн мах нөөцөлсөн байна. 

Нөөцийн махыг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 468 цэгээр борлуулахаар болсон талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан онцоллоо.