Монголын тамирчид Биатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээний буухиа уралдаанаас хүрэл медаль хүртлээ

Монголын тамирчид Биатлоны Азийн аварга шалгаруулах тэмцээний буухиа уралдаанаас хүрэл медаль хүртлээ

Биатлоны Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Казахстаны нийслэл Нур-Султанаас 200 гаруй км-ын зайд байдаг “Шучинск” баазад болж байна. Өнгөрсөн ням гаригт залуучуудын ангиллын эмэгтэйчүүдийн 12.5 км-ын индивидуэльд ОУХМ Мөнхбатын Должинсүрэн мөнгөн медаль хүртэж түүхэн амжилтыг үзүүлээд байсан. Тэгвэл тэрбээр өчигдөр Д. Энхчимэгийн хамт эмэгтэйчүүдийн буухиа уралдаанд хүрэл медаль хүртэж бас нэгэн шинэ хуудас нээлээ. Манай охид Казахстаны хоёр тамирчинтай нэг баг болж оролцсон. Монголын эрэгтэй баг буухиад дөрөвдүгээр байр эзэлжээ.

Сонирхуудахад, Монголын зургаан биатлонч, дасгалжуулагч Александр Попов, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарын хамт хоёрдугаар сарын сүүлээр Казахстанд хөл тавьж олон улсын “А” зэрэглэлийн өвлийн олимпийн төвд бэлтгэлээ базааж байна.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө