Цэргийн баярт зориулсан барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглохоор бүртгүүлжээ

Цэргийн баярт зориулсан барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглохоор бүртгүүлжээ

“Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааны бүртгэлд явагдаж дуусжээ. Барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй 256 бөх зодоглохоор бүртгүүлсэн байна. Барилдаан гуравдугаар сарын 17-ны 12:00 цагт эхэлнэ.