Үүрэн телефоны 5 дахь оператор "ОНДО" Сан Франциско хотод охин компаниа байгуулна

Үүрэн телефоны 5 дахь оператор "ОНДО" Сан Франциско хотод охин компаниа байгуулна

Өнгөрөгч 2021 онд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар үүсэж хөгжсөний 100-н жилийн ойн баярыг тохиолдуулан манай улсад үүрэн телефоны хамгийн отгон буюу 5 дахь оператор ОНДО (Ай Эн Мобайл Нэтворк ХХК) “Телефон яриа” нэвтэрсэн билээ.

Тэгвэл тус үүрэн телефоны Ондо Холдинг компанийн үүсгэн байгуулагч Ч.Анар, хөрөнгө оруулагч Д.Энхтүвшин, "Google" компанийн софтвейрын ахлах инженер Д.Баттулга нар Сан Франциско хотноо охин компаниа байгуулахаар зорьж, үүнтэй холбоотойгоор Калифорн мужийн Цахиурын хөндийд мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж буй Монгол инженер залуучуудтай Ерөнхий консулын газарт уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтад "Google", "Amazon", "Adobe", "eBay", "PayPal", "Salesforce", "All State Insurance" зэрэг мэдээллийн технологи, даатгал, хөрөнгийн салбарын томоохон компаниудад инженер, техникийн ажил эрхэлж буй монгол залуус оролцож, тус компанийн үйл ажиллагаатай танилцаж, чөлөөт ярилцлага өрнүүлсэн байна.