Өнөөдөр болох Цэргийн баярт зориулсан барилдаанд Н.Батсуурь аварга зодоглохгүй

Өнөөдөр болох Цэргийн баярт зориулсан барилдаанд Н.Батсуурь аварга зодоглохгүй

Өнөөдөр “Монгол цэргийн өдөр”, “Орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ой”-д зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан 12:00 цагт эхэлнэ. Барилдаанд оролцохоор бүртгүүлсэн 256 бөхийн нэрийг өчигдөр/2022.03.16/ Монголын Үндэсний Бөхийн холбооноос зарласан.

Гэвч бөхчүүдийн нэрсийн жагсаалтад Монгол Улсын даян аварга Н.Батсуурийн нэр байхгүй, өөрөөр хэлбэл тэрбээр барилдаанд оролцохоор бүртгүүлээгүй аж.

Эргэн сануулахад, Цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдаанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нарыг допингийн асуудлын улмаас зодоглуулаагүй. Харин түүнээс хойших барилдаанд оролцож болно гэсэн шийдвэрийг МҮБХ-оос гаргасан байдаг.