Дорнодод ноолуур 120-130 мянган төгрөгийн ханштай байна

Дорнодод ноолуур 120-130 мянган төгрөгийн ханштай байна

Эхний ноолуур гарч эхэлсэн энэ үед Дорнод аймагт кг нь 120-130 мянган төгрөгийн үнэтэй байна. Ирэх өдрүүдэд үнэ өсөх хандлага ажиглагдаж байгааг ХААГ-аас мэдээллээ.

Жилийн эцсийн тооллогоор Дорнод аймаг 852 мянган толгой ямаа тоолуулснаас дунджаар 298 тн ноолуур бэлтгэх төлөвтэй байна. Малчид ямаагаа самнахдаа тарга тэвээрэг сайтайгаас нь сорчилж, хаврын хавсарганд хэцүүдэж мэдэхийг нь үлдээж байгаагаа ярьж байв. Харин ажиллах хүчний хувьд нэг ямааг 10-15 мянган төгрөгөөр үнэлэн самнаж байна.

Зүүн аймгуудын ноолуур эрт гардаг, тэр тусмаа нарийн ширхэгтэй, чанарын шаардлагад нийцдэг учир үнэ ханшны хувьд өндөр байдаг онцлогтой.