Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулжээ

Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулжээ

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жил, Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэний 20 жилийн ой, Монгол цэргийн өдрийн хүрээнд Багахангай дүүргийн цэргийн штабаас жил болгон зохион байгуулдаг Марш тактик, тусгай бэлтгэлийн аварга тасаг шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.


Тус тэмцээнд дөрвөн баг оролцсон бөгөөд доктор /Рh.D/, хурандаа Б.Нямгомбо даргатай 415 дугаар нээлттэй, хаалттай хорих тасгийн бие бүрэлдэхүүн тэргүүн байр эзэлж, шилжин явах цом, алтан медалиар шагнагдлаа.