Гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор 12 аймагт хязгаарлалтын дэглэм тогтоожээ

Гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор 12 аймагт хязгаарлалтын дэглэм тогтоожээ

Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар малын гоц халдварт шүлхий өвчний тархалтын нөхцөл байдлыг хэлэлцсэн байна. 

Өнөөдрийн байдлаар 12 аймагт гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа аж. Мал эмнэлгийн ерөнхий газрын зүгээс өдгөө 15 аймгийн 75 суманд вакцинжуулах ажлыг өрнүүлж байгаа бөгөөд мал төллөж байгаа энэ цаг үед эх малыг вакцинжуулахыг түр хугацаагаар хойшлуулсан байна.