“Лантуун дохио” төрийн бус байгууллагаас хэрэгжүүлсэн “Ид шидийн орон” төслийн таван жилийн туршлагад үндэслэн “Ид шидийн орон” жишиг төвийг орон нутагт бүтээхээр тендер зарласан. 2022 оны хоёрдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 15-ны хооронд аймгуудын материалыг хүлээн авсан бөгөөд нийт 7 аймгаас материалаа ирүүлсэн байна. Аймгуудын материалтай танилцсаны дараагаар олон нийтэд ил тод шалгаруулалтыг хийх бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнийг олон талын төлөөллөөр бүрдүүлэх аж.
