Гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх хязгаарлалтын дэглэмийг 12 аймагт тогтоожээ

Гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх хязгаарлалтын дэглэмийг 12 аймагт тогтоожээ

Өнөөдрийн байдлаар 12 аймагт гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх зорилгоор хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа аж.

Мал эмнэлгийн ерөнхий газрын зүгээс өдгөө 15 аймгийн 75 суманд вакцинжуулах ажлыг өрнүүлж буй бөгөөд мал төллөж байгаа энэ цаг үед эх малыг вакцинжуулахыг түр хугацаагаар хойшлуулсныг өчигдрийн /2022.03.18/ Улсын онцгой комиссын хуралдаанд Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун танилцуулжээ.

Холбогдох албаныханд малын гоц халдварт шүлхий өвчний халдварын голомтыг хяналтад авах, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх үүрэг өгсөн байна.