Монгол Улсад "Цэргийнбаяр" нэртэй хоёр хүн байна

Монгол Улсад "Цэргийнбаяр" нэртэй хоёр хүн байна

Монгол Улсын Хүн ам, өрхийн мэдээллийн санд өнөөдрийн байдлаар "Цэргийнбаяр" гэсэн нэртэй хоёр хүн байдаг талаарх мэдээлэл бүртгэгджээ.

“Цэргийнбаяр” хэмээх нэр нь 2010 оноос хойш бүртгэгдээгүй байна. Харин "Монгол Цэргийн өдөр"-ийн баяртай холбоотой дараах нэрүүд байдаг аж. Тодруулбал, "Цэрэг" нэртэй 15 хүн, "Генерал" гэсэн нэртэй 7 хүн, "Сүхбаатар" нэртэй 4218 хүн байдаг байна.