ТОДРУУЛГА: Хулд сумын нутагт нохой зээх орж ирсэн. Гэхдээ хүн, малд халдаагүй

ТОДРУУЛГА: Хулд сумын нутагт нохой зээх орж ирсэн. Гэхдээ хүн, малд халдаагүй

Дундговь аймгийн Хулд сумын нутагт нохой зээх харагдсан талаарх мэдээлэл цахим сүлжээнд гарсан.

Тэгвэл энэ талаар Дундговь аймгийн Хулд сумын ЗДТГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад "Хоёрдугаар сарын 8-ны өдөр манай сумын нутагт нохой зээх орж ирсэн гэх мэдээллийг сумын иргэн өгсөн. Тухайн амьтан ойртох аргагүй зэрлэг амьтан байсан учраас хамгаалалтанд авж чадаагүй. Одоогоор хүн, малд халдсан гэх мэдээлэл ч ирээгүй байна" гэх хариултыг өглөө. 

Ташрамд өгүүлэхэд, Нохой зээх нь Монгол орны хойд хэсэг, Оросын Сибирь, Аляска, Канад гэх зэрэг ойн бүсэд амьдардаг махчин амьтан. Ерөнхий харагдах байдал нь баавгайтай төстэй харагддаг ч биеийн хувьд арай жижиг буюу дунд зэргийн нохойтой тэнцэхүйц,  65-87 см урт, 16-17 см сүүлтэй, 10-25 км жинтэй байдаг.

Мөн Монгол оронд ховордоод байгаа нэр төрлийн амьтан бөгөөд хороо бууц руу дайрах, хонь мал барих аюултай. Гэсэн ч оршин байгаа газарт нь өөр араатан амьтан огт ойртоддогүй бөгөөд чоно нохой дайждаг гэдэг.

О.Соёлмаа