ХУВААРЬ: Замын-Үүд рүү зорчигчийн галт тэрэг явж эхэллээ

ХУВААРЬ: Замын-Үүд рүү зорчигчийн галт тэрэг явж эхэллээ

УОК-ын шийдвэрийг үндэслэн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчигчийн галт тэрэг явуулахыг 2022 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс зогсоогоод байсан билээ. Тэгвэл дээрх чиглэлийн зорчигчийн галт тэрэг өнөөдрөөс эхлэн явж байгаа тухай УБТЗ ХХН-ээс мэдээллээ.

Тодруулбал Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн №276-р галт тэрэг 2022 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Улаанбаатараас 16:50 цагаас хөдөлж, Замын-Үүдэд 07:20 цагт очих юм.

Харин Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн №275-р галт тэрэг 2022 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлэн Замын-Үүдээс 18:05 цагт хөдөлж, Улаанбаатарт 09:20 цагт ирэх хуваарьтай байна.