Боксын насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 21-нд болно

Боксын насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 21-нд болно

Сонирхогчдын боксын өсвөр үе, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 3-14-нд Иорданы нийслэл Амман хотод болсон билээ. 

Нийт 21 орны 352 тамирчин өрсөлдсөн тус тэмцээний өсвөр үеийн хөвгүүдийн 52 кг-ын жинд Ц.Манал, залуучуудын эрэгтэйчүүдийн 48 кг жинд О.Түвшинзаяа, эмэгтэйчүүдийн 63 кг-д У.Анужин нар хүрэл медаль хүртжээ.

Ташрамд дурдахад, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, 20 дугаар зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-27-нд Монгол бөхийн өргөөнд болохоор товлогдсон байна.