ВИДЕО: Монгол цэрэг 1101 удаа "сонс эргэж", Геннисийн рекордыг ЭВДЖЭЭ

ВИДЕО: Монгол цэрэг 1101 удаа "сонс эргэж", Геннисийн рекордыг ЭВДЖЭЭ

Монгол цэрэг сонс эргэлтээр Геннисийн рекордыг эвдлээ. Тодруулбал Зэвсэгт хүчний 327-р ангийн ахлагч, олон улсын хэмжээний мастер С.Батцэнгэл нь Сонс эргэлтээр тасралтгүй 1101 эргэж, Геннисийн рекордыг эвдэн амжилт тогтоосон байна. Сонс эргэлтийн дэлхийн дээд амжилт 1001 байдаг бол С.Батцэнгэл ийнхүү 1101 удаа эргэж, шинэ амжилт тогтоолоо. 

Тэрбээр дэлхийн дээд амжилтыг тогтоосныхоо дараа "Зорилгодоо хүрээд 1101 удаа эргэж чадлаа. Сэтгэл маш өндөр байна. Цаашид ч энэ тоогоо ахиулахын төлөө хичээх болно. Монгол хүн, монгол цэргийн ур чадвар, тэсвэр тэвчээрийг харуулна гэж зорьсон. Энэ зорилгодоо хүрч чадлаа" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.