Хүүшийн аманд газар зөвшөөрөлгүй ухаж байна гэх дуудлага мэдээлэл ДЦГ-ын хамгаалалтын захиргаанд иржээ. Үүний дагуу тус газраас очиж ажиллан үйлдлийг зогсоосон байна.
Гэвч Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилчдыг явсан хойгуур үдээс хойш үргэлжлүүлэн ажиллажээ. Ингээд орой дахин гомдол ирсний дагуу очиж шалгажээ. Газар дээр нь очиж үзэхэд хариуцсан хүн байхгүй хоёр ширхэг экскаватор ажиллаагүй. Ачааны дөрвөн автомашинтай хүмүүс өглөөний 10:00 цагаас шороо зөөнө гэсэн тайлбартай зогсож байжээ. Тэд хувийн машинаараа хөлсөөр ажиллаж байгаа тул компанийн талаар мэдэхгүй байгаа аж. Игээд дараах арга хэмжээг авчээ.
- Машинуудыг талбайгаас гаргаж явуулсан
- Байгаль хамгаалагч хяналт тавьж хоносон
- Хоёр ширхэг экскаваторын хаалган дээр шаардах хуудас наасан байна. Өнөөдөр хамгаалалтын захиргаан дээр ажиллаж холбогдох хүмүүсийг нь дуудаж бичиг баримтын бүрдлийг шалгах аж.