А.Гантүлхүүр: Тоглолтын дараа ч “Жалам хар” намайг өдсөөр байгаа. Дахиж тулалдана /ВИДЕО/

А.Гантүлхүүр: Тоглолтын дараа ч “Жалам хар” намайг өдсөөр байгаа. Дахиж тулалдана /ВИДЕО/

Өнгөрөгч Монгол цэргийн баярын өдрөөр MFC FIGHT NIGHT 4 болж, түүгээр холимог тулааны хоёр тамирчин нэгийнхээ нүүр рүү бялуу шидсэн үйл явдал  нь олны анхаарлыг ихээхэн татаж байв. Уг тулаанд “Жалам хар” хочит Б.Баярмандахыг А.Гантүлхүүр нокаутанд оруулсан юм. Тэгвэл ISee.mn сайтын энэ удаагийн Social ID контентоороо ялагч А.Гантүлхүүрийг онцоллоо.

ВИДЕО:

-Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайн байцгаана уу. Намайг Ариунбилэг овогтой Гантүлхүүр гэдэг. Дорнод аймгийн харьяат.

-Хэзээнээс холимог тулаанаар хичээллэж эхэлсэн бэ?

-Анх бол турах зорилгоор, жаахан тарган байж байгаад спортоор хичээллэж эхлээд эхний тэмцээндээ хоёр медаль аваад түүнээсээ урамшаад энэ замналаар илүү явах болсон. Одоо спортоор хичээллээд 7 жил болж байна. Миний хувьд намайг холимог тулааны тамирчин гэдгээр хүмүүс илүү сайн мэднэ.

-Таны хувьд манай улсад холимог тулаан хэр хөгжиж байгаа санагдаж байна вэ?

-Манай улсад их эрчимтэй хөгжиж байгаа. Тэрний хамгийн тод жишээ бол саяны оргил тулаан. Харин хамгийн сүүлийн тэмцээний хувьд өмнө нь ийм дуулиантай, ийм краштоктой ч юм уу тэ? Ийм тулаан огт байгаагүй. Өмнөх бүх рекордыг эвдсэн тийм л тэмцээн боллоо.

-Хамгийн сүүлийн тэмцээний өрсөлдөгчийн талаараа ярихгүй юу? Нэлээдгүй шуугиан тарьсан тэмцээн болж өнгөрлөө шүү дээ?

-Энэ сарын өмнөөс бараг шахуу болсон үйл явдал л даа. Би холимог тулаан төрөлдөө номер нэг тамирчин нь юм. Дээшээ аварга болохыг хүссэн хүн надтай тоглож, ялж байж аварга болно гэсэн үг. Жаламын хувьд бол аварга болохыг хүссэн учраас намайг өвөж эхэлсэн. Би тэгээд тоглохгүй гэж хоёр, гурван удаа татгалзсан. Сүүд миний эргэн тойрны хүмүүс надаад нөлөөлж, "Чи Жаламд зөвшөөрөхгүй бол чамайг өдсөөр байна" гээд бас Жалам сошиалаар болон хувь чатаар залгаад янз бүрээр хэлээд энэ тэнд таарахаараа доромжлоод байсан болохоор зөвшөөрсөн.

-Тулааны дараа та хоёрын харилцаа хэр өөрчлөгдөв?

-Би хоёрын харилцаа яг хэвэндээ байгаа. Сая гуравдугаар сарын 18-нд Жалам ялагдал хүлээгээд өөрийгөө хүлээн зөвшөөрсөн юм болов уу? гэж бодсон. Манай хүн хүлээн зөвшөөрөхгүй байлээ.

-Үзэгчид та хоёрыг дахиж тулалдахыг хүсэж байгаагаа цахим сүлжээгээр их илэрхийлж байна. Таны хувьд ямар бодолтой байна?

-Нэг унаад, цохиулаад ялагдал хүлээсэн тамирчин зургаан сарын хугацаанд ямар ч тоглолт хийдэггүй. Эрүүл мэндийн хувьд болдоггүй байгаа. Аваргын бүсний төлөөх тулаан хийх байх. Тэрний дараа магадгүй үнэхээр үзэгчид хүсэх юм бол бас болж магадгүй л юм.