Говьсүмбэр аймагт "Зөвийг зөвлөе" арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцож байна

Говьсүмбэр аймагт "Зөвийг зөвлөе" арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцож байна

Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газар, ГХУСАЗЗ-тэй хамтран "Зөвийг зөвлөе" арга хэмжээний хүрээнд байнга архидан согтуурдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээдүүдийн судалгааг гарган дахин гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байх чиглэлээр "Таныг сонсъё" арга хэмжээг төлөвлөн зохион байгуулан ажиллаж байна.
 
Одоогийн байдлаар тус аймгийн Сүмбэр суманд тогтмол явган эргүүл ажиллуулж байгаа бөгөөд гудамж талбай болон ахуй хүрээнд үйлдэгдэх гэмт хэргийг бууруулах чиглэлээр аймгийн цагдаагийн хэлтэс төрийн болон төрийн бус байгууллугуудтай хамтран ажиллаж байна. 
Учир нь  аймгийн нутаг дэвсгэрт 2021 онд согтуугаар үйлдэгдсээн гэмт хэрэг 66 бүртгэгдсэнээс Сүмбэр суманд 62 буюу 92.5, Шивээговь суманд 3 буюу 4.5 хувь, Баянтал суманд 2 буюу 3 хувь нь тус тус үйлдэгдсэн байна. Иймд аймгийн цагдаагийн газраас санаачлан гэмт хэрэг үйлдэж болзошгүй иргэний бүртгэл мэдээллийг хийж, архины хамааралтай иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэж, гэр бүлийн орчинд нь хүрч ажиллаж эхэлжээ. Орон нутгийн иргэд архи согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэн гарч болзошгүй гэмт хэргийн мэдээлэл дутмаг байдаг төдийгүй урьдчилан сэргийлэх дадал хэвшээгүй байдаг аж. 
Говьсүмбэр аймгийн цагдаагийн алба хаагчид гудамж талбайд эргүүл хийхээс гадна гэмт хэрэгт холбогдохгүй байх тал дээр иргэдэд ухуулга, сэрэмжлүүлэг биечлэн хүргэж ажиллаж байгаагаараа онцлог юм.