Я.Содбаатар Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч болжээ

Я.Содбаатар Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч болжээ

Энэ гуравдугаар сарын 19-ны өдөр /2022.03.19/ Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал болжээ.

Тус хурлаар холбооны ерөнхийлөгчөөрөө “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэнг, ерөнхий нарийн бичгийн даргаараа П.Буяндэлгэрийг сонгосон бол Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр Шадар сайд асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарыг тус тус сонгосон байна.