Энэ гуравдугаар сарын 19-ны өдөр /2022.03.19/ Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 24 байранд 34 настай эмэгтэй Б /сэтгэцийн эмгэгтэй/ гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авч, эрэн хайж байсан ч үр дүнд хүрээгүйн улмаас хайх ажлыг түр зогсоогоод байсан юм.
Харин тухайн иргэний эгч гуравдугаар сарын 20-ны өдөр иргэн Б-г гэрээсээ баруун зүгт 8 км-т “Бугат-Үзүүр” гэдэг газар өвөлжиж байгаа малчин Э-д эсэн мэнд очсон, тэдний ар гэрээс нь хүргэж ирсэн тухай мэдэгдсэн тул Цагдаагийн газарт мэдэгдэж шалгуулахад ирсэн болох нь тогтоогдсон байна.