Иргэдийн гэрээс бурхан шашны эд зүйл хулгайлдаг этгээдүүдийг илрүүлжээ

Иргэдийн гэрээс бурхан шашны эд зүйл хулгайлдаг этгээдүүдийг илрүүлжээ

Эрүүгийн цагдаагийн албанаас 2021 оны 07 дугаар сараас эхлэн Говь-Сүмбэр, Дундговь, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Төв аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн гэрээс мөнгөн эмээл, мөнгөн хазаар, мөнгөн аяга, хөөрөг, бурхан шашны эд зүйлүүдийг хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна.

Сүүлийн жилүүдэд мотоцикл болон машинтай этгээдүүд бүлэглэн айлын өвөлжөө хаваржаанд байрлах суурин байшингуудын хаалга, цоож эвдэж хивс мөнгөн эдлэл гэхчлэн авж болох бүхнийг авдаг дээрэм газар аваад байсан. Тэгвэл Эрүүгийн цагдаагийн алба хэрэгтнүүдийн илрүүлж , шалгалтын явцад хулгайн эд зүйлсийг олсон байна. Дээрх этгээдүүдээс шашны судар, төмөр болон модон гуутай бурхан, зурмал бурхан, мөнгөн хазаар, эмээл, хөөрөг, даалин зэргийг хураан авсан байна.

Одоогоор  хохирогч нарыг тогтоохоор ажиллаж байна. Иймд доорх эд зүйлсийг алдсан иргэд Эрүүгийн цагдаагийн албаны 70191182, 99093548 дугаарын утсаар холбогдоно мэдээлэл авна уу.

О.СОЁЛМАА 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө