Өнгөрөгч хоёрдугаар сарын 8-ны өдөр /2022.02.08/ гэрээсээ гарч яваад ор сураггүй алга болж, цагдаагаас эрэн сурвалжлагдаж байсан 34 настай эмэгтэйн цогцсыг өнгөрөгч амралтын өдөр олжээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнтийн давааны модон дунд эмэгтэй хүн боомилсон байдалтай нас барсан байна гэх дуудлага мэдээллийн дагуу шалгахад оршин суугаа газраасаа сураггүй алга болсон эмэгтэйн цогцос мөн болохыг тогтоосон байна. Одоогоор хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.