Хан Хэнтийн дархан цаазат бүсээс загас хууль бусаар агнасан иргэнд хуулийн хариуцлага тооцжээ.
Тодруулбал, 14 зэвэг загас зөвшөөрөлгүй агнаж, энэ тухайгаа өөрийн цахим хаягтаа "Загасчлаад ирлээ" гэж мэдээлсэн иргэн Б-г 970 мянган төгрөгөөр торгосон байна.
Харин иргэний цахим сүлжээн дэх мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцсоноос гадна, бусдыг цахим сүлжээнд хууль бус агнуурт уриалан, сурталчилсан гэдэг үндэслэлээр арга хэмжээ авсан байна.