ТОДРУУЛГА: Олимпын хорооны Ерөнхийлөгчид Х.Баттулга, Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлсэн

ТОДРУУЛГА: Олимпын хорооны Ерөнхийлөгчид Х.Баттулга, Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлсэн

Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган гуравдугаар сарын 28-нд болно.

Тус чуулганаар ирэх олимпын мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг буюу ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох аж. 

Тэгвэл холбооны ерөнхийлөгчид ямар ямар хүн нэр дэвшиж байгаа талаар МҮОХ-ноос тодруулахад "Холбооны ерөнхийлөгчөө энэ сарын 28-ны өдөр тодруулна. МҮОХ-ны ерөнхийлөгчид Ерөнхийлөгч асан Х.Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлсэн. Тэднийг Олимпын хорооны нийт 180 гишүүний санал хураалтаар сонгоно. Заалнаас гэдэг юм уу тэднээс өөр хүн нэр дэвших боломжгүй. Бүртгэл дууссан" гэх мэдээллийг өглөө.