"Лифтний аюулгүй байдлыг НМХГ хариуцахгүй. Харин тухайн байгууллага чанарын эдэлгээг нь судлуулж болно"

"Лифтний аюулгүй байдлыг НМХГ хариуцахгүй. Харин тухайн байгууллага чанарын эдэлгээг нь судлуулж болно"

Өнөөдөр /2022.03.23/ НМХГ-аас бүтээн байгуулалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал “НМХГ-аас дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан мөн дөрөвдүгээр сарын 01-нээс сурагчдын амралт эхэлж байгаатай холбоотой тоглоомын талбайн аюулгүй байдлын чиглэлд хэрхэн хяналт тавих талаар мэдээлэл өгч ажиллаж байна.

Аливаа ослоос урьдчилан сэргийлэх нь дан НМХГ-ын чиг үүрэг гэхээс илүүтэй тухайн ажлыг гүйцэтгэж, хариуцаж байгаа байгууллагын анхан шатны хариуцлага гол байдаг.

Барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийхийн тулд хэрэв улсын хөрөнгөөр хийж байгаа тохиолдолд нийт хөрөнгийн 0,5 хувиас доошгүй хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдалд зарцуулах ёстой. Харин хувийн хэвшлийн байгууллага бол төсвийнхөө 1,5 хувийн хөрөнгөөс доошгүй зарцуулах ёстой. Хөдөлмөрийн аюулгүй байдалд дан ганц МХГ анхаарахгүй. Барилгын захиалагч гүйцэтгэгч нар хяналт тавих үүрэгтэй.

Тоглоомын талбай дээр мөн адил сургуулийн хүрээнд тухайн сургуулийн удирдлагууд харин орон сууц дунд байвал СӨХ, гэр хороолол дунд байвал хороо хариуцсан хүмүүс хуулиар хүлээсэн үүргийн дагуу хариуцах ёстой. Иймд бид тус үүргийг нь танилцуулах үүднээс зөвлөмж мэдээллийг хүргүүлсэн. Бид хамтарч байж ослыг бууруулна.

Лифтний тухайд үүнийг МХГ мөн л хариуцахгүй. Тухайн албан байгууллага, компани хариуцаж манайхтай хамтран ашиглаж болохоор байна уу, чанар эдэлгээг судлуулж болно. Ямар нэг асуудал гарахаар л мэргэжлийн хяналтын газар ажиллаж чадсангүй гэх асуудал гарч ирдэг. Иймд иргэд, байгууллага дор бүрнээ хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагын хүрээнд ажиллахыг хүсэж байна. Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд нийтдээ зургаан осол НМХГ-т бүртгэгдсэн. Үүний тав нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой осол. Нэг осол нь лифттэй холбоотой осол байна” гэв.