Хаврын чуулганаар "Архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх гэж байна. Хуулийн төсөлд хэд, хэдэн онцлох заалт орсон байна.
Танилцуулбал,
- Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгохдоо аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсэд тухайн чөлөөт бүсийн захирагч олгоно. Төсөлл үндэслэж согтууруулах ундаа үйлдвэрлэх эрхийг олгоно.
- Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар, согтууруулах ундаа импортлох, худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоёр жилийн хугацаагаар олгож, мөн хугацаагаар тус тус сунгана.
- Спиртээс бусад болон 18-37 градусын архи, согтууруулах ундааны литр тутамд 200-300 төгрөгийг архинд донтох өвчинтэй тэмцэх, эмчлэх Засгийн газрын санд оруулна.
- Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлс орлуулахыг хориглоно.
- Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.
- Хэт том савлагаатай ч юм уу, жижиг савлагаатай байж болохгүй. 100 граммын савлагаатай архинууд дэлгүүрийн кассан дээр заруулахгүй. Зөвхөн онгоц, галт тэрэг, зочид буудлын хэрэгцээнд зориулж гаргана. 18 буюу түүнээс дээш хувийн спиртийн агууламжтай согтууруулах ундааг 0.33 граммаас нэг литрийн хэмжээгээр савлаж зарна.
- Төрийн болон төрийн бус байгууллагын албан байр, согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрлэлийн байр, хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр, орон сууцны орц, хонгил, гудамж, талбай, цэцэрлэг, галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар, нийтийн тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа, үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт архи зарахыг хориглоно.
Хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.