АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Майкл С.Клеческ: Путины сонгосон зөвтгөх аргагүй дайн зогсох ёстой

АНУ-аас Монголд суугаа Элчин сайд Майкл С.Клеческ: Путины сонгосон зөвтгөх аргагүй дайн зогсох ёстой

Украины эсрэг дайн түрэмгийлэл ба үр дагаврын талаар Европын Холбоо/ЕХ/, тус Холбооны 27 гишүүн улс болон Норвеги, Их Британийн Элчин сайд нарын нэгдсэн байр сууриа илэрхийлсэн юм.

Тодруулбал, ЕХ “Украины эсрэг Оросын шалтгаангүй түрэмгийлсэн нь олон улсын эрх зүй, дэг журам болон НҮБ-ын дүрмийг зөрчиж, дэлхийн энх тайван, Европ төдийгүй даян дэлхийн аюулгүй, тогтвортой байдалд заналхийлсэн үйлдэл юм” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клеческ өөрийн твиттер хуудастаа ЕХ-ны байр суурийг нийтэлж, “Холбоотон орнуудаа дэмжиж байна. Путины сонгосон зөвтгөх аргагүй дайн зогсох ёстой” гэжээ.