Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Улаанбаатар хот дахь Энэтхэг Улсын Элчин Сайдын Яамнаас хамтарч зохион байгуулж буй “Монгол – Энэтхэгийн худалдаа, технологи, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх бизнес хэлэлцүүлэг” МҮХАҮ -ийн танхимд өнөөдөр зохион байгуулагдаж байна.
Арга хэмжээнд БНЭУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайд М.П.Сингх, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин болон Энэтхэгт суугаа Монгол улсын Элчин, бусад албаны төлөөлөгч нар, 100 гаруй хамаарал бүхий байгууллагууд цахимаар болон танхимаар оролцож байгаа юм.
Монгол улсаас 2021 онд Энэтхэг улсад малын үс, хялгас, үхэр, адууны шир, багаж хэрэгсэл экспортолсон бол Энэтхэг улсаас Монгол улсад элсэн чихэр, тоног төхөөрөмж, ачааны автомашин гэх бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байна. Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх зорилготой бизнес хэлэлцүүлэг эхэллээ.
О.СОЁЛМАА