“ЖАЙКА”/JICA/ олон улсын байгууллагаас Улаанбаатар хотын замын түгжрэлд бүтэн жилийн турш хийсэн судалгаа, шинжилгээгээ “Хот, хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр танилцуулжээ.
ЖАЙКА-гийн төлөөлөгч Койзүми Тайга “Манай байгууллагын зүгээс Улаанбаатар хотын төвлөрлийг багасгаж, түгжрэлийг бууруулах чиглэлд бүтэн жилийн турш судалгаа хийж, дүн шинжилгээ гаргаад таван гол төслийг санал болгож байна. Судалгаандаа үндэслэн ирээдүйд, урт хугацаанд хэрэгжүүлэх гурван төслийг сонгон авсан. Эхнийх нь агаарын өндөр түвшний хурдны замын галт тэрэгтэй болох. Энэхүү хурдан галт тэрэг ашиглалтад орчихвол Яармагаас хотын төв хүртэл зорчих хөдөлгөөний хурд бүтэн цагаар богино болно гэж тооцож байгаа. Саппоро, Баянбүрдийн тойргийн ачааллыг буруулах төсөл хэрэгжүүлнэ.
10 жилийн өмнө барьсан Нарны гүүр, Нарны замын талаар Улаанбаатар хотын иргэд талархалтай хандаж байдаг. Зөвхөн зам бариад орхих бус, ашиглалтад онцгой анхаарах хэрэгтэй” гэжээ.