Монголын тамирчид 31 жилийн дараа замын дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Монголын тамирчид 31 жилийн дараа замын дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Өчигдөр/2022.03.25/ Тажикистаны нийслэл Душанбе хотноо эхэлсэн замын дугуйн Азийн аварга шалгаруулах 40 дэх удаагийн тэмцээнд  17 орны дугуйчид хурд сорьлоо.

Тэмцээний эхний өдөр явагдсан эрэгтэй багийн цуваа гараатай ( Team time trial) 24 км-ийн уралдаанд С.Жамбалжамц, Б.Марал-Эрдэнэ, Б.Тэгшбаяр, Э.Билгүүнжаргал нарын бүрэлдэхүүнтэй Монголын баг 0:27 мин 54 секунд амжилтаар мөнгөн медаль хүртлээ. 

Харин алтан медалийг Казахстаны дугуйчид (0:26:48) , хүрэл медалийг Ираны баг ( 0:28:46) тус тус хүртсэн байна. Уг төрөлд Узбекистан, Индонез, Энэтхэг, Ирак гэсэн долоон орны баг уралдсан юм.

Манай дугуйчид 1991 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд  мөнгөн медаль хүртсэнээс хойш 31 жил тивийн тэмцээнээс багийн төрөлд  дахин " аман хүзүүдсэн" нь энэ аж.

Эх сурвалж: Таван цагариг