Манай Үндэсний шигшээ баг нөхөрсөг тоглолт хийхээр Бангладеш улсыг зорьжээ

Манай Үндэсний шигшээ баг нөхөрсөг тоглолт хийхээр Бангладеш улсыг зорьжээ

Монгол Улсын Үндэсний шигшээ баг (FIFA DAYS) буюу ОУХБХ-ны өдрүүдийн хүрээнд эхний нөхөрсөг тоглолтоо Лаос улсын шигшээ багтай тоглосон бол дараагийн тоглолтоо бид Бангладеш улсын шигшээ багтай тоглохоор өчигдөр тус улсад очжээ.

Манай шигшээ баг өнөөдөр тоглолт явагдах Sylhet хотын "Sylhet District" цэнгэлдэх хүрээлэнд Ичиро Оцука дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэлээ амжилттай хийлээ.

Монголын Үндэсний шигшээ баг 2002 оны ДАШТ-ны эрхийн төлөө Азийн бүсийн урьдчилсан шатны хэсгийн тоглолт Саудын Араб улсад явагдаж, Бангладеш улсын шигшээ багтай 2001 оны 02-р сарын 12-нд 3-0 харьцаатай ялагдал хүлээсэн ч хариу тоглолт 02-р сарын 19-нд явагдаж манай шигшээ багаас Д.Баярзориг 36', Б.Буман-Учрал 90+4' гоолуудыг оруулж 2-2 харьцаатай тэнцэж анхны оноогоо авсан түүхтэй билээ.  Тэгвэл бид энэ удаад гурав дахь удаагаа тоглох ОУХБХ-ны нөхөрсөг тоглолт 03-р сарын 29-нд Улаанбаатар хотын цагаар 20:00 цагаас явагдах юм.