Азийн аварга шалгаруулах дугуйн уралдааны тэмцээнээс Ц.Солонго хүрэл медаль хүртлээ

Азийн аварга шалгаруулах дугуйн уралдааны тэмцээнээс Ц.Солонго хүрэл медаль хүртлээ

Тажикистан улсын Душанбе хотноо зохиогдож буй Азийн аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдөр ОУХМ С.Жамбалжамц, ОУХМ Ц.Солонго нар ганцаарчилсан гараатай 24км-ийн дугуйн уралдаанд оролцлоо.

Тодруулбал, Элит эмэгтэй /Women Elite/ ангилалд ОУХМ Ц.Солонго хүрэл медаль хүртсэнээр Монголын баг тус тэмцээнээс гурав дахь медалиа зүүгээд байна. Тэмцээний эхний өдөр манай дугуйчид багийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн бол өчигдөр ганцаарчилсан гараатай 24 км-ийн зайд уралдсан А.Даваажаргал хүрэл медалийн болзол хангасан юм.