МҮОХ-ны Ерөнхийлөгчийг ӨНӨӨДӨР сонгоно

МҮОХ-ны Ерөнхийлөгчийг ӨНӨӨДӨР сонгоно

Өнөөдөр /2022.03.28/ Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны ээлжит чуулган Улаанбаатар хотноо болно.

Чуулганаар ирэх олимпийн мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг сонгох юм. Тухайлбал, ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг өнөөдөр сонгох юм. Сануулахад, МҮОХ-ны ерөнхийлөгчид Х.Баттулга, Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нар нэрээ дэвшүүлсэн  билээ.