ШУУРХАЙ: МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нарын нэгийг сонгох VIII чуулган эхэллээ

ШУУРХАЙ: МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр Х.Баттулга, Б.Баттүшиг, Э.Мөнх-Очир нарын нэгийг сонгох VIII чуулган эхэллээ

Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган өнөөдөр Шангри-Ла зочид буудалд болж байна. Чуулганд 181 төлөөлөгчөөс 143 хүн хүрэлцэн ирж, 79 хувийн ирцтэйгээр эхэллээ. 

Олимпын төрлийн спорт холбоодыг төлөөлж 79 гишүүн ирсэн бол олимпын бус төрлийн спорт холбоодоос 64 гишүүн хүрэлцэн ирсэн байна. Хурлаар МҮОХ-ны өнгөрсөн сонгуульт хугацааны тайлан, Хянан шалгах зөвлөлийн тайланг хэлэлцэж, МҮОХ-г ирэх олимпын мөчлөгт удирдах удирдлагын багийг сонгох юм. Тодруулбал, Ерөнхийлөгч, Тэргүүн дэд ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох юм. Ташрамд өгүүлэхэд, МҮОХ-ны ерөнхийлөгчид Х.Баттулга, Э.Мөнх-Очир, Б.Баттүшиг нар өрсөлдөж байгаа.