МҮОХ-ны ээлжит чуулганд сэтгүүлчид нээлттэй оролцоно

МҮОХ-ны ээлжит чуулганд сэтгүүлчид нээлттэй оролцоно

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо ээлжит чуулганаа зарлаж удирдах бүрэлдэхүүнээ сонгох арга хэмжээнд сэтгүүлч нарыг оруулахгүй байна гэсэн мэдээлэл яваад байсан билээ.

Тодруулбал, МҮОХ-ны ерөнхийлөгч, дэд болон тэргүүн ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн сонгох үйл ажиллагааг өнөөдөр “Шангрила Молл”-д зохион байгуулж байгаа. Арга хэмжээнд "хэвлэлийн байгууллага, спортын сэтгүүлчдийг оруулахгүй" байна гэсэн мэдээлэл цахим сүлжээнд тавигдаад байсан. Тэгвэл энэ талаар Монголын үндэсний олимпийн хороотой холбогдож тодруулахад, "сэтгүүлчид нээлттэй орж болно”  гэсэн хариулт өглөө.