МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар, О.Одбаяр нарыг сонгожээ

МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар, О.Одбаяр нарыг сонгожээ

Монголын үндэсний олимпын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, 92 хувийн саналаар Б.Баттүшиг ерөнхийлөгчөөр сонгогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Тэгвэл МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ч.Наранбаатар Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр, Монголын каноэгийн холбооны Ерөнхийлөгч О.Одбаяр МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.