Х.Баттулга: Олимпын байгууллага нь улс төрөөс ангид байх ёстой гэсэн үүднээс нэрээ татсан

Х.Баттулга: Олимпын байгууллага нь улс төрөөс ангид байх ёстой гэсэн үүднээс нэрээ татсан

Монголын Үндэсний Олимпын хорооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль өчигдөр болж, тус хорооны ерөнхийлөгчөөр Б.Баттүшиг сонгогдсон билээ. Харин тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн Х.Баттулга нэрээ татсан нь олны анхаарлыг татаж байсан юм. Тэгвэл Х.Баттулга нь улс төрийн намын сонгуульд өрсөлдөж байгаа учир Олимпын харти, олимизмын үзэл санааны дагуу Монголын Үндэсний Олимпын хорооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн өргөдлөөсөө татгалзсан байна. Тэрбээр нэрээ татах хүсэлтдээ "Олимпын хөдөлгөөн, олимпын байгууллага нь улс төрөөс ангид байх ёстой гэсэн үүднээс нэрээ татаж байна" гэжээ.