"Эрдэнэс Тавантолгой" компанийн уртын тээврийг энэ баасан гарагт /2022.04.01/ эхлүүлэхээр болжээ. Уртын тээвэр нь Тавантолгойн ордоос Цагаан хад суурин хүртэл 200 гаруй км -т үргэлжилдэг билээ.
Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өсч нэг тонн нь 460 долларт хүрсэн ч манай улс нүүрсээ борлуулж чадахгүй байгаа билээ. Учир нь БНХАУ-ын талаас коронавирусийн цар тахлын халдвараас хамгаалж, нэг жил орчмын хугацаанд импортдоо хязгаарлалт тогтоогоод байгаа юм. Харин уртын тээврийг эхлүүлснээр хилээр гарах нүүрсний экспорт нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байна.
"Эрдэнэс Тавантолгой” компанийн өгсөн мэдээллээр 280 тэрбум орчим төгрөгийг банкиудаас зээлж, төсөвт төвлөрүүлэхээр байгаа.