“Монгол драй милк” ХХК нь “Хөдөө орон нутгуудад 60 ширхэг хуурай сүүний үйлдвэр” барина хэмээн Хөгжлийн банкнаас 42.6 тэрбум төгрөгийн зээл авч, зээлийн барьцаанд нь “Меланж” гэх компанийн уурхайг тавьсан байж болзошгүй талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотойгоор дээрх компанийн үүсгэн байгуулагч "Алтай костракшн"-ы Х.Бат-Эрдэнийн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ. Тэгвэл Х.Бат-Эрдэнэ энэ оны арванхоёрдугаар сард багтаан зээлийн эргэн төлөлтөө хийж барагдуулна гэдгээ амлажээ.