ХБ-аас зээл аваад эзэн нь олдохгүй байгаа гэх "Сэлэнгийн герефорд"-ын гүйцэтгэх захирлаар Польшийн иргэн бүртгэлтэй байна

ХБ-аас зээл аваад эзэн нь олдохгүй байгаа гэх "Сэлэнгийн герефорд"-ын гүйцэтгэх захирлаар Польшийн иргэн бүртгэлтэй байна

Хөгжлийн банкнаас "Сэлэнгийн герефорд" ХХК-д 4.1 тэрбум төгрөгийн зээл олгосон ч өнөөдөр тухайн компанийн эзэн нь олдохгүй, хэдэн үхэр л үлдсэн байгаа талаар өнөөдөр Хөгжлийн банкийг шалгах УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр мэдэгдсэн. Тэрбээр "Өнөөдөр тухайн компанийн эзэн нь олдохгүй байна. Баахан үхэр л үлдсэн байна. Энэ асуудлыг АТГ-т өгч, шалгуулах нь зүйтэй гэж үзэж байна" гэсэн юм. 

Тэгвэл Улсын бүртгэлийн нэгдсэн санд "Сэлэнгийн герефорд" ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Лханаажав Баянбаатар гэх хүн бүртгэлтэй байна. Харин гүйцэтгэх захирлаар Польш улсын иргэн Sowa Michal Grzegorz гэх нэр бүртгэгджээ.  Ташрамд өгүүлэхэд, “Сэлэнгийн Герефорд” ХХК нь Сэлэнгэ аймгийн мал аж ахуйн салбарын эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор герефорд үүлдрийн өсвөр насны үржлийн 20 бухыг жил бүр нийлүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж байжээ.