Сурагчид угаартсан иргэний амь насыг аварчээ

Сурагчид угаартсан иргэний амь насыг аварчээ

Энэ сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн Цаст-Алтай цогцолбор сургуулийн манаач С.Ц гэртээ угаартсан байхад нь тус сургуулийн 11-р ангийн сурагч М.Очиртэнүүн, Г.Элбэгбаян амийг нь аварчээ. 

Сурагчид гэрт нь орж манаачийг сэрээсэн байна. Тухайн өдөр М.Очиртэнүүн, Г.Элбэгбаян нар хичээлээ тараад гэр рүүгээ явж байхад манаачийн гэрийн тооноор их хэмжээний утаа гарч, хиншүү үнэртэж байсан тул гэрт нь явж оржээ. Тэднийг гэрт нь ороход С.Ц угаартсан байдалтай, орон дээрээ хэвтэж байсан гэв. Мөн халуун тогоон дээр хийж байсан хоол нь ширгэж, гэр нь битүү утаа, хиншүүгээр дүүрсэн байжээ. 

ЭХ СУРВАЛЖ: Кhovd.mn