Нийслэлийн 804 барилгад шалгалт хийхэд 490 нь газар хөдлөлтөд “ТЭСВЭРГҮЙ” гэх дүгнэлт гарчээ

Нийслэлийн 804 барилгад шалгалт хийхэд 490 нь газар хөдлөлтөд “ТЭСВЭРГҮЙ” гэх дүгнэлт гарчээ

Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газраас Улаанбаатар хотод байрлах 804 барилгын газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг шалгаж үзжээ. Ингэхэд 490 нь “тэсвэргүй, аюултай” гэх дүгнэлт гарсан байна.

Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж нэмэгдэх болсон учир барилгын чанар, стандартын асуудал ч идэвхтэй яригдах болсон.

Мэргэжилтнүүдийн зүгээс “Ашиглалтынхаа урсгал засварыг хийдэггүй. Хуучны барилгуудын нэг давхрын цонхнуудын ханыг буулгаж, өргөсгөдөг, даацын хананд нэмэлтээр хаалга гаргадаг нь барилгыг газар хөдлөлтөд тэсвэргүй болоход нөлөөлдөг” хэмээн тайлбарлаж байна.

Тиймээс Нийслэлээс газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг дахин барилгажуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ.